Monday, February 21, 2011

Чи хаана байсан юм бэ?


Би...
Хатаж гандсан цэцэг байхад
Чи...
Хаана шивэрсэн бороо байсан юм бэ
Би...
Хаврын шувуудын түрүүч байхад
Чи...
Хаана мэлмэрсэн нуур байсан юм бэ
Би...
Хайрын анхны болзоонд зогсоход
Чи...
Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ
Би...
Хамгийн сүүлчийн навч байхад
Чи...
Хаашаа урссан нулимс байсан юм бэ

Чи хаана байсан юм бэ
Чимээгүй уйлахад минь ...
Чичиртэл даарахад минь ...
Чи хэнийх байсан юм бэ


Г. Гантулга




Sunday, February 13, 2011

Би нэг юм хэлиййййййййййййййй....


За нэг юм хэлэхгүй бол болохгүй нь. Юу гэхээр энэхүү блог уул шугмандаа 4 жилийн өмнө мэндэлж, блог дотороо олон өрөө тасалгаатай баяр бахдал, болсон явдал, инээд хөөр, уйтгар гуниг, ажлын амжилт за тэгээд хэлээд байвал зөндөө сайхан бүхнээр дүүрэн байж билээ. Гэтэл блогоо өөр болгомоор санагдахаар нь шал өөр болгоод наасан... Блог НЭР болоод өнгө зүс ,утга санаагаа цоо ШИНЭЭР эхлүүлж байгаа нь энэ билээ... Миний блогоор зочилдог байсан хүмүүсээ....ийм л юм болчлоо...ккккккк...уучлаарай гэж.