Saturday, April 21, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Ийм шүлэг байна...

Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн билээ би...

Миний мэдэх амьдрал буюу малгайн эрэл ......


Харанхуй байнаа... Түнэр харанхуй намайг дээрэлхэж байгаа юм шиг хүйт даамаар айдаст автуулаад байх шиг... Яваад л байна... Яваад л байна.... Яваад л байлаа.... Хөөе энэ зам дуусах уу?... Ямар хол яваад байнаа.... Хаана яваад байгаа юм бэ?... Надад хариулж өгөх хүн байна уу? ... Хэн ч алга... Гэрэл гараадч байгаа юм шиг... Ойртвол яах бол... Юун гэрэл юм бэ?... Гэнэт байшин дотор ороод ирлээ... Би зүүдлээд байгаа юм байна ш дээ... Байшин харанхуй юм байна. Яагаад би энд байгаа юм бэ? Чимээ гарч байхын... Хүн байна уу? Хүн байна уу? Өөөөөө... яаналдаа хулгана л байсан байна ш дээ... Шал балайййн... Ёоооох... Айлаа ш дээ... Хөөх миний малгай байна энд юу хийж явдаг билээ... Хайгаад олохгүй байсан...
Малгайгаа хаанаас олох вэ? Харамсаад байгаа юм шиг зүүдэндээ хүртэл олж байна гэж зүүдлээд байхын...
ЗАРЛАЛ:
Хүрэн өнгийн орой дээрээ том бондгор бөөрөнхийтэй, чихээ дарж өсдөг малгай олсон хүнд шагналтай...Олвол доор соммент үлдээгээрэй... анхааран уншсан танд гялаалаа...

Миний мэдэх амьдрал буюу... "АЗ" биш "АЗ ЖАРГАЛ"...

... Юу ч гэмээр юм бэ дээ... Би азгүй юмуу? эсвэл аз надаас зугтаад байдаг юм уу?... Аз ч гэж дээ... Би яг үнэндээ АЗ биш АЗ ЖАРГАЛ-г хүсээд байна л даа...за за өнөөдөр сайхан  өдөр байна...