Wednesday, June 8, 2011

Аав...


Хэзээний л миний муу шар охин гэсээр аав маань хошуугаа дэвсдэгсэн... Эхээс бид зургуулаа. Эр хүний алдаж онохыг аль тэр гэх вэ? эвий муу миний хоёр ах, шав хийсэн шалавхан биш ч гэсэн сэтгэл нь цагаахан эгч, гэр амьтай удаах дүү минь, гэнэн тэнэгхэн бага дүү... Эхээс бид зургуулаа ижилхэн төөрөгтэй төрөөгүй ч ээжийн хайр аавын алган боовны амтыг чамгүй хүртэж байсан нь саяхансан.. Өдгөө гучин хэдэн жилийг би ардаа үдэж. Хүн гээч амьтан чинь амьдрал ахуй тайван амгалан байхаар, энэ хорвоод энэ чигээрээ буугаад ирсэн мэт бодож амьдардаг юун харамсалтай вэ?... Одоогоос сар гарны өмнө аав маань өвдсөнийг гэнэт дуулаад, хэдий би тэвдэж байсан ч ажил амьдрал тийм, ийм очиж үл чадахгүйнээ гэж хэдэн халтар төгрөг явуулсан болж хэнэгч үгүй царайлж байсан минь саяхан... Аав минь өвдөжээ... Саяхандаа саяхан... " Аав нь охиндоо санаа зовдоггүй эээээ. Охин минь биеэ сайн бодож байгаарай. Аав нь охиндоо хайртай" гэж хэлхэд нь юу билээ гэж бодсон ч, эв эрүүл сав саруул явах юм шиг аавыгаа санаж явдаг нь хүний гэм биш зан бололтой. " Тиймээ ааваа би ч бас таньдаа хайртай. Биеэ сайн тэнхэрүүлээд аваарай. Охин нь тэгж байгаад очноо" гэснээр аав бид хоёрын хамгийн сүүлчийн яриа байсныг охин нь яаж мэдэх вэ?... Хоёрхон охинтой, хамгаас хайртай охин нь аавтайгаа ярилцах, 200 километрийн зайг үл тоох сэхээ дэндүү бага байж... Одоо аав маань хэзээ ч эдгэшгүй хүнд өвчин тусаж. Энд хэн нэгнийг бус өөрийгөө буруутгах шалтаг хайж ядан хамгийн, хамгийн тэнэг гэмээр зүйлийг бичиж сууна. Тиймээ би муу охин ... Одоо би юу ч хийж чадахаасаа өнгөрч... Оройтож... Хөдөлгөөнгүй ширтэх аавынхаа гунигтай харцыг ширтэх бүртээ " Ааваа намайг уучлаарай" гэж дэмий л дотороо гиншиж, аяга дүүрэн нулимс асгаруулах нь хамгийн арчаагүй ...