Sunday, December 11, 2011

Миний мэдэх амьдрал буюу сайн өдөр шиидвэр гаргав...


Өглөөнөөс хойш нэг л сонин байлаа... Гармаар ч юм шиг үгүй ч юм шиг...Болох болохгүй юм яриад л... Өнөөдөр маш чухал өдөр байсан юмсан... Зориг гаргах тун хэцүү юм байнаа... Шийдвэр гарсан... Хэнч намайг бүү чичил... Би хүссэнээрээ баймаар байна... Би муу хүн биш ш дээ ... Хүн ямар үр тарихаас хамаарч түүний үр шим нь бас л тийм байна гэсэн үг... Би сайн хүн...

Saturday, December 10, 2011

Миний мэдэх амьдрал буюу " БИ" хэн бэ?


Би ер нь их сонин хүн юмаа... Хүн амьдралыг яаж аль өнцгөөс нь хардаг юм болоо... Би уул нь өөрийнхөөрөө хараад л байгаамал даа... Гэхдээ хоёр нүд маань хоёр тийшээгээ хараад байх шиг.... ккккк... За тийм ч юм гэж юу байхав... Нэг цэг болгож харж байгаа... Тэр цэг хэр удаан оршин тогтох нь бас тодорхойгүй байсаар... Өөрийнхөө учрыг олж амьдрах гэж зөндөө л хичээж байна... Би ингэхэд хэн юм бэ?... Уул уснаас тасарсан гол горхи юмуу... Ургамал модноос унасан үр юмуу... Хачирхалтай түүхтэй хүний үр удам юмуу... Унасан газар угаасан устай нэр төртэй аавын охин ээжийн эрх хүүхэд гэж байгаа... Тэгээд л боллоо гэж үү... Бичих юм их бий... БИ ХЭН БЭ?...

Sunday, December 4, 2011

Миний мэдэх амьдрал буюу бяцхан маамуу хаалга тогшив ...


...Одноогийн бие хүндэрч нойр хүрээд байгаагаа сүүлийн хэдэн өдөр анзаарлаа..." Арай...." гэсээр өөртөө итгэл муутайхан таамаг тавьж эмийн санруу өөрийн мэдэлгүй алхана... Тиймээ... Хэн нэгэнд хэлмээр ч юм шиг... харин бүүр эсрэгээрээ хүнээс нуумаар ч юм шиг болж... Айх, гайхах зэрэгцэн арчаагүй царайлан сууж босч бас босож сууна...Тэнгэр цэлмэг байнаа, нар аль хэдийнээ дээр мандаж... Гадаа салхинд алхаж байхдаа өөрөө өөртөөгөө зөрчилдөж, өдрөөс өдөрт өсөн буй үрээ гараараа тэмтэрч " Энэ бол миний бас чиний үргэлжлэл..." гэснээс өөр үг үл цухуйна... Хайраас ургасан үр юмуу чи... Хаанаас ирсэн хайр юм бэ?... Бие дотор минь бас нэг бие байна... Хайртай хүн маань чамайг хүсэж байгаа болов уу? Яадаг бол...