Sunday, December 11, 2011
Миний мэдэх амьдрал буюу сайн өдөр шиидвэр гаргав...
Saturday, December 10, 2011
Миний мэдэх амьдрал буюу " БИ" хэн бэ?
Sunday, December 4, 2011
Миний мэдэх амьдрал буюу бяцхан маамуу хаалга тогшив ...
Monday, November 21, 2011
Friday, November 18, 2011
Миний мэдэх амьдрал буюу орон дотор...
Өглөөний мэнд утаатай "Улаанбаатар" минь...
Minii medeh amidral,,,
Minii medeh amidral iinhyy ehlej bna...
Wednesday, September 21, 2011
Wednesday, August 24, 2011
Гуйлт байнаа...
Monday, August 22, 2011
Таны урьд нь бодож үзэж байгаагүй 15 зүйл
Амьдрал бол амьдрангаа сурах сайхан боломж” гэсэн хэлц бий. Харин амьдарч сурахын тулд цөөн хэдэн юмыг л ойлгосон байх ёстой байдаг. Та дараах 15 зүйлийн талаар урьд нь мэддэгүй, эсвэл огт бодож үзээгүй байсан байх. Ухаарлын үзүүрээс атгуулна гэдэгт итгэж байна.
1. Энэ дэлхий дээр дор хаяж 5 хүн таны төлөө амиа ч золиослохоос буцахгүй тийм их хайраар таныг хайрладаг.
2. Энэ дэлхий дээр дор хаяж 15 хүн таныг ямар нэг байдлаар хайрласаар л байгаа.
3. Хэн нэгэн таныг үзэн ядах цорын ганц шалтгаан бол яг тань шиг болохыг л хүсэх явдал юм.
4. Таны одоо байгаа байдал өнгөрсөнд хийсэн сонголтуудын чинь нийлбэр дүн.
5. Шөнө бүр хэн нэгэн унтахынхаа өмнө таны талаар боддог.
6. Та тэр үед алдаагүй байсан бол одооныхоосоо ч багыг хийх байсан.
7. Аз жаргалтай амьдрахад яг үнэндээ цөөхөн л зүйл хэрэгтэй байдаг.
8. Амьдрал бол аадар бороо өнгөрөхийг хүлээх явдал биш. Харин инээмсэглээд бороон дунд бүжиглэж сурах явдал юм.
9. Таны огт танихгүй, бүр энэ хорвоо дээр байдгийг нь ч мэдэхгүй хэн нэг хүн таныг одоо ч хайрлаж л байгаа.
10. Юу ч болж өнгөрсөн бай, та тэндээс ямар нэг сайхан зүйлийг олж авдаг.
11. Ертөнц таниас нүүрээ бурууллаа гэж бодох үед яг үнэндээ та ертөнцөөс нүүрээ буруулсан байх нь элбэг.
12. Бид кино шиг амьдралыг үргэлж хүсдэг хирнээ яг одоогийн амьдрал нь ч өөрөө кино шиг юм гэдгийг анзаардаггүй.
13. Бодол үг болж, үг үйлдэл болж, үйлдэл зуршил болж, зуршил зан болж, зан нь хувь тавилан болдог. Тиймээс хувь тавилангаа өөрчлөхийг хүсвэл бодлоо эхэлж өөрчил.
14. Бодит байдлаасаа дээгүүр харагдаж чаддаг хүмүүсийг бид ухаантай гэж нэрлэдэг.
15. Өчигдөр бол түүх, маргааш бол нууц, өнөөдөр бол бэлэг.
Ирж буй долоо хоногийн тань ажил үйлсэд өндөр амжилт хүсье!
Tuesday, August 16, 2011
Дуудлага...
Tuesday, August 9, 2011
Аав... /аавуудын баярт зориулав /
Wednesday, June 8, 2011
Аав...
Tuesday, April 5, 2011
Friday, April 1, 2011
Ээдээ энэ амьдрал уу?....
Thursday, March 31, 2011
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бүү зэмлэ
Насаараа тэр чинь өглөө босох хүн, төрсөн гэртээ л нойр аваг
Нар шингэж үдшийн хар чийг унатал найз нартайгаа дуулалдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин төвөргөөн хүлээнэ
Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын үгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нүүрийг царайчилна
Насаараа уухгүй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгүй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлүүл
Насаараа сонсохгүй энхрий үгийг нялх багад нь гамнахгүй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цөөн уйлуул, охин үрээ!
Хүний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
Хүүхэн хонгор үрээ гарын алгандаа энхрийл
Хүй орчлонгийн жамтай тэнцүүлж түүнээ хайрла
Хөөрхөн хонгор аалинд нь эрхлүүлж түүнээ хайрла
Үрийн эх болох гэж алтан заадал сална
Үүлэн хонгор үрээ тэнгэрийн мандалдаа эрхлүүл
Үйл нь дуусдаггүй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Үс гэзгээ цайтал өнөд шаналахыг нь болгоо
Зөөлөн булбарай хурууг нь зүү утастай шадарлуул
Зүйдэл оёдлын хорвоод охин үр чинь төрснийг сана
Зөөлөн хонгор аашийг нь зүйр үгтэй шадарлуул
Зөвлөх хэлцэхийн хорвоод охин үр чинь төрснийг сана
Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагүй үгийг чинь
Анхны үр нь төрөөд үдшийн шөнөдөө ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагүй нойрыг нь
Хонгор үр нь төрөөд үүрийн жавраар ч хулжаана
Охин үрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн өвөрт эрхэлсэн дээ гэж эрхгүй нэг уужирна
Охин үрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Үүл усаа хураадаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин үрээ хайрла
Ус загасаа цэнгүүлдэг шиг хайрла
Хатуугаас хатуу үгийг ханатлаа үр чинь сонсоно
Хавраас намар хүртэл төрхөмдөө очиж хэлэх үү?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг үгийг охиндоо хэл
Бусдыг хайрлах л гэж төрсөн юм охин үрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгүй, эргэж та нарыг хайрлахгүй
Эргүүлэгт орчлон харин охин үрийг чинь хайрлахгүй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгүй
Үндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
Үүн лүгээ адил санаж охин үрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин үрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно
Хөөрхий түүнийг нялхад нь жаргаа
Хүүрнэн сургаад яах вэ дээ орчлон түүний багш юм
Хүний л гарт очих бүсгүй түүнийг энхрийл
Хүний л эрхэнд жаргах охин үрээ хайрла
Tuesday, March 29, 2011
"Шунал" хаанаас үнэртэв .....
Wednesday, March 16, 2011
2011 оны 03 дугаар сарын 16
Monday, February 21, 2011
Чи хаана байсан юм бэ?
Би...
Хатаж гандсан цэцэг байхад
Чи...
Хаана шивэрсэн бороо байсан юм бэ
Би...
Хаврын шувуудын түрүүч байхад
Чи...
Хаана мэлмэрсэн нуур байсан юм бэ
Би...
Хайрын анхны болзоонд зогсоход
Чи...
Хаагуур зөрсөн дурлал байсан юм бэ
Би...
Хамгийн сүүлчийн навч байхад
Чи...
Хаашаа урссан нулимс байсан юм бэ
Чи хаана байсан юм бэ
Чимээгүй уйлахад минь ...
Чичиртэл даарахад минь ...
Чи хэнийх байсан юм бэ
Г. Гантулга