Tuesday, August 9, 2011

Аав... /аавуудын баярт зориулав /


Аав мундаг. Хийж чадахгүй ажил, хариулж мэдэхгүй асуулт гэж үгүй. Бас хамгийн бяртай нь. Амьдралын хүнд ачаанд түүртэн, хөл алдаж байхыг нь би лав хараагүй. Туйлын үнэнч. Үнэний талд баттай зогсох өргөсөн тангаргаасаа хэзээ ч няцаагүй. Гэм нь жаахан гэнэн. Машины дуу ойртохыг сонсохоороо л намайг ирж байна хэмээн ээжийг маань сандруулдаг гэмтэй. Миний л мэдэх хамгийн сайхан эр хүн, эгэл мөртлөө эрхэмсэг ерт өнц.
Эцгийн хайр эхийн элбэрлээс ч дутахааргүй хүчтэй. Ажлаасаа тараад ирж байгаа аавыгаа тосон очоод “Өндөр хангайн бугаа” гээд дээш өргөхөд нь дэлхийг бүхэлд нь харсан мэт баярладаг байсан бага насны жаргалтай үлгэрээ санаж байна. Аавтай тоглохдоо зангианд нь нохойтой тэмдэг зүүж орхиод шавь на рынх нь дунд ичээсэн балчир үе ард хоц орсон ч аавдаа би дэггүй охин нь хэвээрээ. Тантай үдсэн, тантайгаа хамт өнг ө рүүлэх өдөр бүхэнд жаргал шингэжээ. Хой морт алсын уул шиг дүнхийн зал рах аливаад барьц алддаггүй аавын ертөнц тун нууцлагдмал.
Уйтай хорвоо ба чимдаж байхад ч зүрхээ халируулдаггүй, нулимсаа ил асгаруулдаггүйд нь би гайхдаг. Гэхдээ бүдрэхэд минь хамт бү дэрч, өөрөөс минь өрсөн өргөст хат гуулд гийг сайн мэднэ. Балга тагш сархад хүртэхээрээ “Жирмийн сүлжээ шиг дөр вөн охинтой” гэж хөршийнхөндөө баярхах боловч хөөрсөн сэтгэлээ нээн нулимс унагадаггүй эцэг минь. Алалцах дайснаас ч хэцүү амьдралын нугачаанд чулуу хагарам үнэтэй нулимсаа дусаахгүй шүү гэж хатуурхдаг нь тэр биз ээ. Ууган эгчийг амаржихын өмнө морины чөдөр олчихоод “Охин минь аав, ээждээ хүү төрүүлж өгөх нь” гэж баярлаж явсан ми ний муу аав. Нийтлэл бүхнийг минь сониноос цуглуулж, шинэлэг санаа байнга нэхдэг уйгагүй уншигч.
Аав бүхэн ийм гэж боддог байж билээ. Гэ сэн ч ангийн охины маань эцэг энэ бод лыг үгүй хийсэн. Архинд толгойгоо мэ дүү- лэн, өдөр бүр хагас ухаантай ирээд хүү, охин хоёроо элдвээр зүхэн, бүр гар хүрч, өл гийтэй хүүхдийнхээ бүснээс ганц хуруу гаараа өргөн агсамнаж байсан тэр хү нийг хараад өөрийн эрхгүй нүд халтирч билээ. Нэг удаа мөнөөх охин баяртай гэгч орж ирээд аав надад авч өгсөн юм хэ мээн ягаан өнгийн бээлий үзүүлж, чин сэт гэлээсээ инээсэн юм. Одоо бодоход тэр ер нь ховор инээдэг бай сан юм шиг. Гэсэн ч эцгийнхээ тухай муу үг цухуйлгахгүй. Нэг удаа манай ангийнхан буу халан, аав, ээжийгээ магтан ам булаалдан байхад дүнсийн суусан тэрбээр “Би азгүй болохоороо аавыг уур луулчихдаг юм. Манай аав сайн хүн л дээ” гэж хэлчихээд ангиас гүйн гарч билээ.
Тэр үед яагаад ч юм бэ, мөнөөх охи ныг өрөвдөж, өөрийнх нь дэргэд буруу зүйл ярьсандаа тун ч гэмшиж би лээ. Наймдугаар анги төгстөл өнөөх бээлийнээсээ салаагүй найз минь одоо хэр нь түүнийгээ хадгалж байж ч магад. Багын найз шиг минь эцгийн хайрыг мэдрээгүй өссөн хүүхэд цөөн байвал сайхан. Өдийд миний аав хүүг минь дугуйн дээр нь суулгачихсан түрж яваа. Үрийн минь хувьд тэр энэ дэлхийн хамгийн мун даг өвөө. Намайг сургамжилдаг бай сан шигээ “Бүтэхгүй зүйл гэж огт бай даггүй. Хүн юм бүхнийг хийж сурах хэрэгтэй” гэж захиж яваа.
Аавын ухаан асар уудам. Найзтайгаа нийлэн буу халж, хэн нэгнийг санамсаргүй өөлбөл “Хов ярих нь уу” гэж сүртэй гэгч нь анхааруулна. Бас дандаа л урам хайрлаж, амжилтад хүрэх нууцыг нээж өгдөг. Алдах үед алган боов амсуулах биш, жинтэй үгээ рээ шилбүүрдэнэ. Аавын үгээр ороолгуулах хэцүү, амнаас нь хааяа гарах ёжтой үг хэзээ ч мартагдахааргүй сур гамж үлдээдэг. Аавууд дандаа уужуу ухаан, хүнлэг сэтгэлээрээ гоёж яваасай. Ээждээ захидал олонтаа бичсэн болохоос аавыгаа дурдах төдий өнгөрдгөө сая л анзаарлаа. Та өөрөө дэндүү эгэл, дотроо омголон болохоор ээжтэй барьцахг үй гэж тоодоггүй юм болов уу? Цаг хугацаа таныг элээж, үсэнд нь цагаан сор цацаж амжсан ч холч ухаан, хатуу тэвчээрийг тань уусгаж үл чадна.
Б.ӨЛЗИЙТОГТОХ "Өнөөдөр" сонин

No comments: