Friday, April 27, 2012

Миний мэдэх амьдрал буюу ... Донк найздаа...

Сайн  уу?  Донк... Ажилтай гээд л алга  болчих  юмаа... Найз нь ажил, гэр гэсэн хоёрхон  маршруттай л байна... За тэгээд танайхаар халтар бижкэн гөлөгнүүд хэр их байнадаа, тараагаад дууссан уу? ... Найз нь нохойгоо өчигдөр бүүр орой эргээд ирсэн... Дажгүй шүү... Маша гөлөгнүүдээ харамлаад ойртуулахгүй  маяглаад л байна лээ...Таван эр, таван эм гөлөгнүүд байнааа...

Wednesday, April 25, 2012

Миний мэдэх амьдрал буюу ... Өнөөдөр..

Өнөөдөр гэснээс урд шөнө жаахан оройтож унтсан болохоор өглөө "уучлаарай" 11,30-д сэрсэн байна... Яарч сандарсан хүн... Сургууль бас бус ажил амжуулах гээд л ... яарсаар яваад  арай гэж  ажилдаа ирлээ...Гадаа дулаахан , би халууцаад л... хөлсөө арчсааааар л ирлээ...

Tuesday, April 24, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Сайхан өдөр эхэллээ...

Өглөөний мэнд... Өглөө Амукаг сургуульд  нь явуулах гэж манайхан бөөн юм боллоо... Өнөөдөр л ганцхан өглөө хичээл нь орж байгаам... Уйлсан чигээрээ нүүрээ угаагаастай... Би ч гэсэн нойрмог хүн шүдээ ингэж угаа гээд л нойрноосоо сэрээгүй байжийж заагаад байнааа бас ккк... Энэ зургийг харж байна уу? Нэг иймэрхүү өглөөг угтлаа... Сайхан  өдөр байнаа... Гадаа нар хурц биш ч гэсэн миний нүд түүнийг хурцаар хүлээж  авч байнаа... За ажилдаа урагшаа... Инээгээрэй...

Monday, April 23, 2012

Миний мэдэх амьдрал буюу... "..."....

Амьдрал зүгээр л сугалаа ... Азтай нь азтай гэж баярлаад л... Азгүй нь бас азгүйгээрээ л байна... Лото тоглох тйим ч таатай зүйл биш бололтой...Тоглоомын дүрэм маш энгийн... Хож эсвэл азгүйтэл... Юу ч  битгий  бод... Урагшаа хараад бас инээмсэглээд... Хамгийн гол нь гэрэлтэй харцаар өөрийгөө бусдад ойлгуулах нь чухал... Нүднээс гуниг харагдана гэдэг энэ миний хувьд байж  боломгүй асуудал... Хаан ч инээж  явдаг миний нүд ... Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад гэхээр зарим нэг нь мөөмөө унжууллаа мунжууллаа гээд байхын... Тэгэхлээр мөрөөрөө  мөөмөө өргөөд л явж байхаас...

Saturday, April 21, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Ийм шүлэг байна...

Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн билээ би...

Миний мэдэх амьдрал буюу малгайн эрэл ......


Харанхуй байнаа... Түнэр харанхуй намайг дээрэлхэж байгаа юм шиг хүйт даамаар айдаст автуулаад байх шиг... Яваад л байна... Яваад л байна.... Яваад л байлаа.... Хөөе энэ зам дуусах уу?... Ямар хол яваад байнаа.... Хаана яваад байгаа юм бэ?... Надад хариулж өгөх хүн байна уу? ... Хэн ч алга... Гэрэл гараадч байгаа юм шиг... Ойртвол яах бол... Юун гэрэл юм бэ?... Гэнэт байшин дотор ороод ирлээ... Би зүүдлээд байгаа юм байна ш дээ... Байшин харанхуй юм байна. Яагаад би энд байгаа юм бэ? Чимээ гарч байхын... Хүн байна уу? Хүн байна уу? Өөөөөө... яаналдаа хулгана л байсан байна ш дээ... Шал балайййн... Ёоооох... Айлаа ш дээ... Хөөх миний малгай байна энд юу хийж явдаг билээ... Хайгаад олохгүй байсан...
Малгайгаа хаанаас олох вэ? Харамсаад байгаа юм шиг зүүдэндээ хүртэл олж байна гэж зүүдлээд байхын...
ЗАРЛАЛ:
Хүрэн өнгийн орой дээрээ том бондгор бөөрөнхийтэй, чихээ дарж өсдөг малгай олсон хүнд шагналтай...Олвол доор соммент үлдээгээрэй... анхааран уншсан танд гялаалаа...

Миний мэдэх амьдрал буюу... "АЗ" биш "АЗ ЖАРГАЛ"...

... Юу ч гэмээр юм бэ дээ... Би азгүй юмуу? эсвэл аз надаас зугтаад байдаг юм уу?... Аз ч гэж дээ... Би яг үнэндээ АЗ биш АЗ ЖАРГАЛ-г хүсээд байна л даа...за за өнөөдөр сайхан  өдөр байна...

Friday, April 20, 2012

Миний мэдэх амьдрал буюу... ЛоЛ...

Энд зүгээр л валиар инээд байх ёстой... Шал заваан өдөр... Лооооол...

Миний мэдэх амьдрал буюу ... Маша 11-1=10 гөлөг гаргажээ...

Миний хөөрхөн  Маша 11 гөлөг гаргаж... Даанч нэгийг нь дарцан гэсэн...Маргааш эргэж очнооо...

Wednesday, April 18, 2012

Миний мэдэх амьдрал буюу... "ХАХАХАХАХА"...

За өнөөдөр их сонирхолтой хүйтэн өдөр байнаа... Гоё  бороо, цас хоёр холилдоод л... Инээмсэглэл надад яг л "ЭМ" шиг үйлчилж байна гээч... Амьдралын баяр баясал гэдэг нь "МАРЗАГАНАЛ" биш  шүү дээ "ХЭН ЭЭ"... 

Tuesday, April 17, 2012

Миний мэдэх амьдрал буюу... "Миний мэдэхгүй ЗАМ"...

Амьдрал хичнээн зам, жимтэй юм бэ дээ?... Замаа гэж... Зассан засмал замаар явхад донсолгоо байхгүй, хүрэх газраа саадгүй хүрнэ. Гэвч юманд хязгаар бий... тэрхүү зам хэзээ нэг өдөр тасалдаж, тасарч, дуусах нь тодорхой... Байгалийн зам харин дуусахгүй яваад л байна, яваад л байна... Тэгэхлээр өөрийнхөө бодсоноор урд харагдаж буй замаараа явах хэрэгтэй  юм байна... Ер нь  хүнд өөрийн туулж барах зам гэж байдаг  байх...Амьдралд   айж  ичих  юм  алга... Сайхан л байна ш дээ... Сайхан бүхэн замд бий..."СЭТГЭЛ ХООСОРДОГГҮЙ"   харин зам хоосон байх вий гэж айж байна...

Monday, April 16, 2012

Миний мэдэх амьдрал буюу... "ОНЬСОГО"...

Мммм... яг яах гээд байгаагаа ч  мэдэхгүй юм... Энэ хүмүүс чинь яацын бэ?... Амнаас нь үг унагаах гэж нэлээн юм болчхынмаа... Зиак тэр ч яахав... Нэг зүйл болоод... Энэ их ноцтой... Мэдээж надтай холбоотой... Бас нэг хүнтэй бүүрч холбоотой... Учир битүүлэг, сонирхолтой яг "ОНЬСОГО" шиг... Харьцаанд өөрчлөлт гарсан... Энийг би ээмэр мэдэрчиййнэ.... Яанал даа би...

Thursday, April 12, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Яг л "БИ"...

Зээээ өнөөдөр гадаа гоё байгаа шиг сэтгэл бас гоё байнаа... Нар гоё харагдаж байна... Яг л би....

Wednesday, April 11, 2012

Миний мэдэх амьдарал буюу... Зам...

Өглөө нүдээ нээгээд л ... бүх зүйл байсан байрандаа байх хэрэгтэй гэж хэсэг зуур бодсонч, хөлөн дээрээ гишгээд ирэхлээр тэр бодол түрхэн зуур алга болдог нь юуных вэ?.... Ээээ дээ энэ амьдрал уу?... Утга алгаа ... Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад явбал барав гэж бодох юм... Би зүгээр л... зүгээр л ..... замаа дагаад л явж байна...

Monday, April 9, 2012

Миний мэдэх амьдрал буюу ... Татах хүч...

Зиак дэлхий бол татах хүчтэй  гээд нотолцон байдаг... Тэгсэн шал өөр татах хууль бас байнаа байна... Хууль бол хууль гэхдээ хуулийг зөрчих гэж гаргадаг нтр асуудал биш зүгээр л байгалийн хууль.... Мммммм... Яалтч үгүй татагдаад л байгаам даа... Би байнаа ... үүний шалтгаан  "НУУЦ"-г нь  мэдэж байгаад л хамаг учир байгаам.... Мэдрэмж агуу зүйл...
"…бидний улс эв саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ."  гэж Сүхээ ах маань яасан үнэн үг хэлээ вэ?... Арайч дээ .... Даанчдээ л хэлж... Ойлгож байна уу?... Ёстой гоогоо...

Миний мэдэх амьдрал буюу ... Гэнэт л ...

Гэнэт л .... Гэндүүлээд гэхгүй юу...кккк  ....Зээ би гэдэг хүн чинь замбууланг таних гэж явж байгаа бөлгөө...  Амьдралд басхүү сайхан  сайхан юм байнаа байна... Амьдрал баян гэж үнэн үг шүү... Зиак тэгэхлээр би өөрийнхөө байгаа байдалд маш их сэтгэл хангалуун байнааа.... Юу гэхээр би амьдралыг сонирхолтой болгож байгаа... Нэг үгээр хэлбэл хувиргахаар шийдсэн  гэхиймуу даа... Нөгөө Сараа  чинь Сараа биш болно гээд  боддоо... Зиак найзууд маань янз бүрийн "гоо гоо" нэр өгч мөгөөд л байгаа... "Цасангоо" ч гэх шиг тэнэг нэртэй наасан ... Чухал чухал зүйл бас бий... Ингээд үүнээс  цааш хэлж  чадахгүй нь....Уучлаарай...

Saturday, April 7, 2012

Миний мэдэх амьдарл буюу ... Хугас сайн өдөр...

Зиак өнөөдөр сайхан л амарч байна... Анхаа агаа урдаас ирлээ... Манайд жаахан тиймхэн юм боллоо... Цээнээ тавгүй байна... Маргааш  би юу хийхээ шийдээгүй байна.... За даа бараг л унтаж   таарах байхаа... Сайн  амрах  чинь, хамгийн сайн эм гээд хэн нэг нь хэлсэнээс  хойш эрт унтаж эрт  сэрдэг болоод байгаа... Гадаа сайхан байнаа.... Үе үе  салхи  сэвэлзээд л...

Wednesday, April 4, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Хайр гэж юу юм бэ?...

Хайр гэж юу юм бэ? Залуу минь
Асаагаад татдаг тамхи биш
Задлаад уудаг архи биш
Зугаацаал хаядаг хүүхэн биш
.Хайр гэж юу юм бэ? Бүсгүй минь
Үрээд дуусгадаг мөнгө биш
Будаал арилгадаг энгэсэг биш
Даалгаал явуулчихдаг залуу биш
.Хань гэж юу юм бэ? Залуу минь
Хоолыг чинь хийдэг тогооч биш
Гэрийг чинь цэврэлдэг зарц биш
Хувцасыг чинь угаадаг цэвэрлэгч биш
Хүүхдийг чинь хардаг үйлчлэгч биш
.Хань гэж юу юм бэ? Бүсгүй минь
Хүслийг чинь биелүүлдэг шидтэн биш
Зугааг чинь гаргадаг алиалагч биш
Сарвайсныг чинь авч өгдөг саятан биш
Хэлснийг чинь хийдэг боол биш
.Тиймээс Бүсгүй минь чи
Хайрыг зүрхнээсээ ойлгож яваарай
Ханыгаа ухаанаараа тэтгэж амьдраарай
Тиймээс Залуу минь чи
Хайрыг сэтгэлээсээ хайрлаж яваарай
Ханыгаа чи итгэлээрээ түшиж амьдраарай
.
“Бидний Гудамж” Шүлгийн Цомогоос