Wednesday, April 4, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Хайр гэж юу юм бэ?...

Хайр гэж юу юм бэ? Залуу минь
Асаагаад татдаг тамхи биш
Задлаад уудаг архи биш
Зугаацаал хаядаг хүүхэн биш
.Хайр гэж юу юм бэ? Бүсгүй минь
Үрээд дуусгадаг мөнгө биш
Будаал арилгадаг энгэсэг биш
Даалгаал явуулчихдаг залуу биш
.Хань гэж юу юм бэ? Залуу минь
Хоолыг чинь хийдэг тогооч биш
Гэрийг чинь цэврэлдэг зарц биш
Хувцасыг чинь угаадаг цэвэрлэгч биш
Хүүхдийг чинь хардаг үйлчлэгч биш
.Хань гэж юу юм бэ? Бүсгүй минь
Хүслийг чинь биелүүлдэг шидтэн биш
Зугааг чинь гаргадаг алиалагч биш
Сарвайсныг чинь авч өгдөг саятан биш
Хэлснийг чинь хийдэг боол биш
.Тиймээс Бүсгүй минь чи
Хайрыг зүрхнээсээ ойлгож яваарай
Ханыгаа ухаанаараа тэтгэж амьдраарай
Тиймээс Залуу минь чи
Хайрыг сэтгэлээсээ хайрлаж яваарай
Ханыгаа чи итгэлээрээ түшиж амьдраарай
.
“Бидний Гудамж” Шүлгийн Цомогоос

No comments: