Зиак миний мэдэх амьдралын нэг өдөр үүгээр эхлэж байна даа... Бичих зүйл ихээ.... Дураараа чалчих болноо... харин дунд чөмөгөөрөө жиргэхгүй ээ, хэлий гэсэнээ хэлж буулгъя гэснээ буулгана гэж байгаа... Юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байнаа...Зиак тэгэхлээр "ЭРГЭЛЗЭЭ"-ний талаар бичье... Та хэр их эргэлздэг вэ?.... Асуудал шийдэх түвшинд хүн ирхээрээ эргэлздэг юм шиг байна лээ дээ... Өчигдөрийн байдлаар миний хамгийн "ДОТНЫ" хүн маань өөрийгөө эргэлзэж эхлээд нээх их удаагүй байгаагаа хэллээ... Энэ сэдэв миний тархин дундуур том шанагаар цохиод, шөнө дундын яриа шиг айдаст автуулж, хөнжилдөө шургаж чимээ чагантал зэвхий царайлуулж хэвтүүлж байгаа юм чинь... Хэсэг чимээгүй байлаа... Юу хэлэх гэсийн болдоо гэж бодлоо... Энэ яриа мэдээж бидний хоорондын асуудлын талаар ярьж байсан зүйл байлаа ... Надад итгээд байдаг хэрнээ өөртөө эргэлзэж байгаа хүнийг би юу гэхээ мэдэхгүй дэмий л "Би ойлгож байнаа. Санаа бүү зов" гэхээс өөр юм ярьсангүй... За ийм л байна... Хэнд ярих уу? Хэнтэйгээ зөвлөлдөх үү? гээд л өнөөдрийн хувьд жаахан замбараагүй өдөр өнгөрлөө... Ухаан санаа гөлийчихлөө... Энэ муу бага багтаамжтай тархи чинь хаашаа юм бэ?... Ухаан санаа самуураад элий балай юм ч бодохгүй шаал өөр болцон байхын... Ямар ч сэтгэлийн хөдлөл алга...Надад бас амьдралд эргэлзэх зүйл гардаг л даа... Энийг нуух юу байхав... Гэхдээ хэн нэгэнд эргэлзэж тээнэгэлзэж байсан болохоос өөртөө эргэлзэж байсан удаа байхгүй байсан байна... ... Эргэлзэх гэдгийг би ойлгохдоо итгэлийн нэг тасархай л гэж боддог... Итгэж байгаа бол / аль аль талдаа / эргэлзээ огт төрөхгүй л байсан байх... Энэ бодлоороо дамжуулж намайг бас "БҮҮҮР" эргэлзээнд гацаачих юмаа... Одоо ч өнгөрсөөн нааш ч үгүй цаашаа ч үгүй... Яг тэхий дунд нь түгжрээд наасан... Зүгээр л гацчихлаа... Эс бөгөөс би нээрээгээсээ "................." байна уу?... Мэдэх юм алгаа....
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment