...Утас дуугарч байна... - Байна уу?... - Байна байна... Хэсэг хугацааны дараа утас шарчигнана дуугарч байна. - Энэ утсыг дээ... Дахин дуудлага ирэв... - Байна уу? Намайг сонсож байна уу?. - Байна байна, сонсож байна... наад утас чинь болохгүй байна. Нөгөө дугаарлуу чинь залгъя... гэсээр бас хэсэг хором өнгөрлөө... Энэ хэсэг хором энэ хүмүүст ямар их үнэтэйг хэн ч мэдэхгүй. Хүмүүсийн харилцааны гол хэрэгсэл өнөө цагт утас болж хувирсан нь орчин цагийн ололт мөн боломж гэлтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл хувьсан өөрчлөгдөх аж. Хүмүүсийн хоорондын харьцаач мөн адил өөрчлөгдсөөр л ... Миний амьдралд утас маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Үүгээрээ дамжуулан ажлаа ч амжуулж, амьдралаа хөөрхөөн таарсан хэмжээндээ зохицуулж байна. Таарсан хэмжээ гэдэг нь миний боломжит харилцааны асуудлыг шийдэж байгаа гэхийнмуудаа... Үүнийг тайлбарлавал бас л их зүйлийг ярих хэрэг гарна. Миний амьдралын салашгүй нэг хэсэг болж байгаа "УТАС" хэмээх ах эгч нарын хамаатан садан болох үүрэн холбооны бүх операторуудад талархах нь зүйтэй байхаа. "Танд ашигтай надад тустай" гэдэг шиг л ... Ээээээ дээ... Амьдрал сайхан байна шүү. Хамгийн гол нь хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сурахад хамаг учир байна даа. Сэтгэл хангалуун байх гэдэг нь илүүг хүсэж болохгүй гэж байгаа юм биш л дээ. Хүн хөгжиж, дэвших, өөрчлөгдөх болгондоо сэтгэл хангалуун байж сураа л гэж байгаа юм . Би урд нь шал өөр бодолтой байдаг байжээ. Одоо бол нүд нээгдэж байнаа. Дотор хүнээ сайн сонсох нь хамгийн чухал юм байна лээ шүү. Юу хүсэж байна түүнийгээ л хий гэдэг зарчим үйлчилж байна. "ГЭХДЭЭ" хэтэрүүлж болохгүй. Юм гэдэг хоёр талтай гэдэг бичигдээгүй "ХУУЛЬ" бий. Үндсэн хуулинд заасанчлан "Миний эрх ашиг бусдын эрх ашгаар хязгаарлагддаг" гэдэг зарчим үнэнд тун ойрхон хууль гэлтэй. Мммм... За ярианы сэдэв шал өөр тийш хазайж байна. Би ер нь жаахан юмыг хэтэрүүлэх гээд байдаг талтай. Гэхдээ би бас бусдаас давуу талтай. Надад блог байна. Би блог дээрээ хүссэнээ бичиж болно. Заавал нийтлэл шиг хэлбэрээр биш, ямар нэгэн хэв маягт баригдахгүйгээр өөрийнхөө хүссэнээ бичдэг, өөрийн орон зайтай байх гэж тэр шүү дээ. Зарим нэг нь боддог байх л даа. Энэ эмэгтэй нэг бол ганцаардсан, эс бөгөөс хэнэггүй, бүүр нөгөө талаар нь хэлбэл ....хүн байна гэх байхаа... кккк... За за энд л ингэж хэн нэгэнд хэлэх гэсэнээ үлдээж, хэн нэгэнтэй ямар холбоотой байсанаа мартахгүй гэж бичиж, хэн нэгэнд баяр жаргал, инээд баяслыг бэлэглэж, хэн нэгэнтэй зовлон жаргалаа хувуулцах гэж... Ирээдүйд интернэт орчин байж байх аваас миний блогийн талаарх дурсамжууд үүрд хадгалагдана.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment