Thursday, May 24, 2012

Миний мэдэх амьдрал буюу ... "ОРОЛДЛОГО"...

Ммммммм.... Хүн амьдралынхаа туршид  ямарваа нэгэн оролдлого буруу  ч бай зөв ч хийж байх юмдаа. Хамгийн гол нь  оролдлого бүхэн зорилготой. Огт оролдлого хийлгүй зүгээр хараад сууж байсанаас  ямар нэгэн үйлдэл хийсэн нь дээр гэж би боддог.  За ямар ч байсан миний хувьд зарим  нэг асуудлыг нэг тийш болгож сэтгэл амар болсон. Үүнээс хойш би амьдралынхаа аз жаргалтай мөч бүхэнд өөрийнхөө хаана хүрч болох бүхий л оролдлогыг хийх л үлдлээ. "БИ    АМЬДРАЛД ХАЙРТАЙ"...

Tuesday, May 22, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Утсаар дамжсан бодол...

...Утас дуугарч байна... - Байна  уу?... - Байна байна... Хэсэг хугацааны дараа утас шарчигнана дуугарч байна. - Энэ утсыг дээ... Дахин дуудлага ирэв... - Байна   уу? Намайг сонсож байна уу?. - Байна байна, сонсож байна...  наад утас чинь болохгүй байна. Нөгөө дугаарлуу чинь залгъя... гэсээр бас хэсэг хором өнгөрлөө... Энэ хэсэг хором энэ хүмүүст ямар их үнэтэйг хэн ч  мэдэхгүй. Хүмүүсийн харилцааны гол хэрэгсэл өнөө цагт утас болж хувирсан нь орчин цагийн ололт  мөн боломж гэлтэй. Цаг хугацаа өнгөрөх  тусам бүх зүйл хувьсан өөрчлөгдөх аж. Хүмүүсийн хоорондын харьцаач  мөн адил өөрчлөгдсөөр л ... Миний амьдралд утас  маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Үүгээрээ дамжуулан ажлаа ч амжуулж, амьдралаа хөөрхөөн таарсан хэмжээндээ зохицуулж байна. Таарсан хэмжээ гэдэг нь миний боломжит харилцааны  асуудлыг шийдэж байгаа гэхийнмуудаа... Үүнийг  тайлбарлавал бас л их зүйлийг ярих хэрэг гарна. Миний  амьдралын салашгүй нэг хэсэг болж байгаа "УТАС" хэмээх ах эгч нарын  хамаатан садан болох  үүрэн холбооны бүх операторуудад талархах нь зүйтэй байхаа. "Танд ашигтай надад тустай" гэдэг шиг л ... Ээээээ дээ... Амьдрал сайхан байна шүү. Хамгийн гол нь хүн байгаа юмандаа  сэтгэл хангалуун байж сурахад  хамаг учир байна даа. Сэтгэл хангалуун байх гэдэг нь илүүг хүсэж болохгүй гэж байгаа юм биш л дээ. Хүн хөгжиж, дэвших, өөрчлөгдөх болгондоо сэтгэл хангалуун байж сураа л гэж байгаа юм . Би урд нь шал өөр бодолтой байдаг байжээ. Одоо бол нүд нээгдэж байнаа. Дотор хүнээ сайн сонсох нь хамгийн чухал юм байна лээ шүү. Юу хүсэж байна түүнийгээ л хий гэдэг зарчим үйлчилж байна.  "ГЭХДЭЭ" хэтэрүүлж болохгүй. Юм гэдэг хоёр талтай гэдэг бичигдээгүй "ХУУЛЬ" бий. Үндсэн хуулинд заасанчлан  "Миний эрх ашиг бусдын эрх ашгаар хязгаарлагддаг" гэдэг зарчим үнэнд тун ойрхон хууль гэлтэй. Мммм... За ярианы сэдэв шал өөр тийш хазайж байна. Би ер нь жаахан юмыг хэтэрүүлэх гээд байдаг талтай. Гэхдээ би бас бусдаас давуу талтай. Надад блог байна. Би блог дээрээ хүссэнээ бичиж болно. Заавал нийтлэл шиг хэлбэрээр биш, ямар нэгэн хэв маягт баригдахгүйгээр өөрийнхөө хүссэнээ  бичдэг, өөрийн орон зайтай байх гэж тэр шүү дээ. Зарим нэг нь боддог байх л даа. Энэ эмэгтэй нэг бол ганцаардсан, эс бөгөөс хэнэггүй,  бүүр нөгөө талаар нь хэлбэл  ....хүн байна гэх байхаа... кккк... За за  энд л ингэж хэн нэгэнд хэлэх гэсэнээ үлдээж, хэн нэгэнтэй ямар холбоотой байсанаа мартахгүй гэж бичиж, хэн нэгэнд баяр жаргал, инээд баяслыг бэлэглэж, хэн нэгэнтэй зовлон жаргалаа хувуулцах гэж...  Ирээдүйд интернэт орчин байж байх  аваас миний блогийн  талаарх дурсамжууд үүрд хадгалагдана.

Monday, May 21, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Бороотой өглөө...

Гадаа  ямар эээмэр муухай байнаа... Гадаа нэг тиймэрхүү, би бас иймэрхүү ...Байж байгааг нь хараач царай муутай гэж яанааа...Бороо орхоор би гунигтай болчдын нээх тэнэг... Гэцүү дээ... Дуугарнаа гэж "гонж" шүү дээ... Эээмэр гэцүүүү...  Урд шөнө сайхан амарлаа...  ....кккк

Миний мэдэх амьдрал буюу... "ЭЭЖ МОД"...

Амралтын өдөр сайхан байлаа... Эл өдөр "Өчүүхэн дүүрэн болох улирал" хэмээх өдөр  байжээ...Ээж модонд хүслээ шивнэх  олны  хөл үл тасрах  аж...

Friday, May 18, 2012

Миний мэдэх амьдрал буюу ... Эээмэр хүмүүс...

 Өчигдөр ажлаар хөдөө явлаа... Тэгээд яахав дээ яваад л ирлээ... Гадаа халуун байлаа... Замдаа шуургатай, бороотой  тааралдлаа...  Зарим нэг нь ирчээд зугтаалаа гээд л согтуу хөлчүү утасдаж агсам тавиад байгаа юмуу хаашаа юм... Миний ирээд явна уу? байна уу? хэнд хамаатай юм бэ?... Би эрх чөлөөт улсын иргэн хүн хаана  юу хийж явхаа хэн нэгнээр заалгахгүй ш дээ... За даа ер нь уулзах алба байхгүй ш дээ...  Хэнд хэлээд байгааг үүнийг уншсан хүн "СЭЭЭЭЭЭЭН"  мэдэж байгаа .... Тэхх... Мэджийгаа биздээ тэ  өөрөө.... Их зүйл мэддэг гэсэн... Сонссоон...

Monday, May 14, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Би бодож байна л даа...

Зиак миний  мэдэх амьдралын нэг өдөр үүгээр эхлэж байна даа... Бичих зүйл ихээ.... Дураараа чалчих болноо... харин дунд чөмөгөөрөө жиргэхгүй ээ, хэлий гэсэнээ хэлж буулгъя гэснээ буулгана гэж байгаа... Юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байнаа...Зиак тэгэхлээр "ЭРГЭЛЗЭЭ"-ний  талаар бичье... Та хэр их эргэлздэг вэ?.... Асуудал шийдэх түвшинд хүн ирхээрээ  эргэлздэг юм шиг байна лээ дээ... Өчигдөрийн байдлаар   миний хамгийн "ДОТНЫ" хүн маань өөрийгөө эргэлзэж эхлээд нээх их удаагүй байгаагаа хэллээ... Энэ сэдэв миний тархин дундуур том шанагаар цохиод, шөнө дундын яриа шиг айдаст автуулж, хөнжилдөө шургаж чимээ чагантал зэвхий  царайлуулж хэвтүүлж байгаа юм чинь... Хэсэг  чимээгүй байлаа... Юу хэлэх гэсийн болдоо гэж бодлоо... Энэ яриа мэдээж бидний хоорондын асуудлын  талаар ярьж байсан зүйл байлаа ... Надад итгээд байдаг хэрнээ өөртөө эргэлзэж байгаа хүнийг би юу гэхээ мэдэхгүй дэмий л "Би ойлгож байнаа. Санаа бүү зов" гэхээс өөр юм ярьсангүй... За ийм л байна... Хэнд ярих уу? Хэнтэйгээ зөвлөлдөх үү? гээд л өнөөдрийн хувьд жаахан замбараагүй өдөр өнгөрлөө... Ухаан санаа гөлийчихлөө... Энэ муу бага багтаамжтай тархи чинь хаашаа юм бэ?... Ухаан санаа самуураад элий балай юм ч бодохгүй шаал өөр болцон байхын... Ямар ч сэтгэлийн хөдлөл алга...Надад бас амьдралд эргэлзэх зүйл гардаг л даа... Энийг нуух юу байхав... Гэхдээ хэн нэгэнд эргэлзэж тээнэгэлзэж байсан болохоос  өөртөө эргэлзэж байсан удаа байхгүй байсан байна... ... Эргэлзэх гэдгийг би ойлгохдоо итгэлийн нэг тасархай л гэж боддог...  Итгэж байгаа бол / аль аль талдаа / эргэлзээ огт төрөхгүй л байсан байх... Энэ бодлоороо дамжуулж намайг бас "БҮҮҮР" эргэлзээнд гацаачих юмаа... Одоо ч өнгөрсөөн нааш ч үгүй цаашаа ч үгүй... Яг тэхий  дунд нь түгжрээд наасан...  Зүгээр л гацчихлаа... Эс бөгөөс би нээрээгээсээ  "................."   байна уу?... Мэдэх юм алгаа....

Pink -Fuckin' Perfect Official Music Video

Monday, May 7, 2012

Миний мэдэх амьдрал буюу... Одоо яанаа...

Өчигдөр жаахан онцгүй юм болчлоо... Би найзаасаа уучлалт гуйсан нь хамгийн зөв санаа байх гэж бодож байна л даа... Намайг л гэж олон юм хэлсэн ... Гэтэл анай нээрээ үнэн тэнэг наацан ....  Ёоёоёоёо бодсон чинь дотор муухайрч байна...  Энэ   амьдрал  мөн үү?... Хэлэх ч үг олдохгүйййн... Утасдахыг нь хүлээх л үлдлээ... Би өөрөө залгаж чадахгүй байнааа... Хэрэг хийсэн хүн ийм л байдаг юм байна...

Sunday, May 6, 2012

Миний мэдэх амьдрал буюу... "ХҮЛЭЭНЭ" гэдэг хамгийн солиормоор үйлдэл...

Хмммм.... Утсаа чагнаад  суудаг болоод овоо удаж ... Ёооооёооо...мммммммммммм...... Намайг яагаад байгаан бол гэж  бодож байгаа бол би "СОЛИОРЧЫН".... Хагас солиорлын байдалтай хагас өдрийг өнгөрөөж байна... Амралтын өдөр нэг иймэрхүү маягтай өнгөрч байна ш дээ... Ойлгох хүн байна уу?...Энэ бас тэгж байгаад их сонирхолтой үйлдэл байгаа биз... Ээээмэр... Солиормоор... Эээээмэр  валиар... Хүн ер нь өөрийгөө зовоох юм дандаа хийх юмдөөөөө... Алдаа байна уу, оноо байна уу хэндч хамаатуулахгүйгээр хүссэнээ хийнэ гэдэг бас л солиотой үйлдэл... Би ер нь амьдралдаа  солиотой үйлдэл хэр их хийж байсанаа санах гээд үзье... За байз бодыыыы....ммммммм... Санаанд орох юм алгаа... Байсан л байх гэхдээ санаанд шууд буух юм алга... Санах ойнд орж ирэх юм байхгүй байгаа юм чинь эээмэр  "СОЛИОТОЙ" үйлдэл хийж байгаагүй юм шиг байна... Амьдрал угаасаа тэр чигээрээ "СОЛИОРОЛ" ш дээ... За яадын ... Надаас өөрийгөө ухаантай гэж боддог хэн нэг нь намайг "СОЛИОТОЙ" гэж бодуул бодно л биз... Хэн нэгэнд таалагдах алба уу? тээээ..../ Ярвайж бичив /

Friday, May 4, 2012

Миний мэдэх амьдрал буюу... "Хүрээнд галын хайч байгаа болов уу?"...

Зиак хар халуунд гарч орж явжээ байтал манай томилолтоор яваа найз  Цэндээ маань огт танихгүй дугаараас, хоолойныхоо өнгийг өөрчлөн ярьж манийгаа сая  хөөрхөн дөнгөөд авлаа... Мммммм... одоо  яая гэхэв... 1х0 болдын байна... За яахав... Би бодно л доо... "Намайг дөнгөх гэж  тоглосон бол надаар дөнгуулсэн хүн уйлдым даа" гээд хэлчүүл зарим нэг хэрэгт дуртай   хэнүүс үг хаяад салахгүй юм болчдын болов уу?...  Миний  блог-г  мэдэх нэг  нь мэднэ л дээ... Ихэнх найз нар маань ордог... Сээгий  /сэтгэгдэл/  бичдэг хэсэгт нь асуудал гаргацын... Нөгөө хэл амаа  бэлүүдсэн юмнууд наашаа, цаашаа гээд олон юм бичээд салахгүй төвөг цаашаа...Ммммм.... өөө нээрээ мань хүн Цэндээгийн талаар бичиж байгаад шаал өөр тийш дальбийцан явжийш дээ...  Зиак хөөрхөн,  царайлаг  төлөвлөгөө гарганаа.... Гэхдээ гэм хоргүй... кккккккк... Хөөрхйи миний муу найз "Хүрээнд галын хайч байгаа болов  уу?" гэцэн явжийгаа даа... Хурдан ирээсэй..

Миний мэдэх амьдрал буюу... Гадаа ээмэр халуун байна...

Ммммм... Гадаа ээмэр халуун байнааа... Нимгэн нойтон хувцасаа өмсөхөөр болжээ... Зиак тэгэхлээр хувцас гэж бөөн асуудал байнаа... Юу  өмсөнөөөөө... Углаашаа углаад, даавуун платье өмсөхөөр халуун байна даа...Энд халууны улиралын хувцасаа  авч ирээгүй болохоор юу өмсийдөө байз... Маргааш шопинг л хийхээс дээ... мммммм... Нөгөөдөрөөс бас бэлтгэлд гарна  гэж байгаа... Дулаантай залгуулаад миний хамгийн эрч хүчтэй байх ажил эхлэж байна даа... Зүгээрээ Саара минь урагшаа....   

Wednesday, May 2, 2012

Миний мэдэх амьдрал буюу ... Зарим нэгнээ муулъя...

Зиак "Хүн чанар Хоосон түрүүвч хоёр л байна" гэдэг энэ үг үнэхээр тэнэг  үг... Мммммм тэнэг ч гэж дээ энүүхэндээ гэж хэлэхэд арчаагүй хүний үг л дэээээ.... Энэ миний бодол шүү...   Зиак тэгэхлээр нэг  юм байнаа... Муу найзыгаа жаахан муулнаа яадын.... Донк... Хөгшөөн чи нээрээ үнэхээр аргатай бас азтай залуу шүү...  Яавал чамшиг болох уу? гэхээр бас гомдож нтр юм юм болохвий дээ нөгөөдөх чинь... Би тэгдэг нь  бишээ сэтгэлийн хаттай гэж мангартандаа аягүй бол... За за бүүүүр болий.... Энэ бас хүнийг басамжилж доромжилсон утга агуулсан байна гээд манийгаа хорхой идсэн араандаа зуувал яана... Чи өнгөрөө Сараа... Зүгээр л байлдөө хөөрхийг тэгж яахнууу...Донк бодлоороо юугаа юунжуулаад явжийгаа ш дээ...Би нэг асуултанд хариулт авах гээд л ер амнаас үг унагааж чадахгүйийн... Эээмэр гүргэр наацан... "Манийгаа тонгорох гээд л" гэсэн шүү юм ярьжийгаа юм чинь... Мангар сэргэлэн , ээмэр бодолтой.... Огт хариу өгөхгүй байгаа байхгүй юу... Миний барааг хараад  надаас хөөрхий зугтдаг байхөө.... "Аан нөгөө муу гай чинь ороод ирлээ.  Яажшуухан амыг нь хааж гаръя даа" гээд л  суудаг байхдаа.... Ммммм.... Зөөз мэдээндээ орьёдөөө... ммммм Ээмэр шазруун гайгүй чи... Би  бодоод л байгаа заавал хэлүүлж байж сална даа...

Миний мэдэх амьдрал буюу... "МАЙР"... Утастай болсон...

За энэ валиар утаснаас болоод хамгийн дотныхоо хүнтэй хүртэл утсаар ярих гэж бөөн юм болох юм.... утас дуугарангуут гарч гүйдэг эс бөгөөс цонх хаалга барааддаг байлаа ш дээ... Анхаа найз утас лизингдэж авч өгөөд байгаамаа... Үгүй ээ тэгээд  авахгүй ч гээд яахав дээ... Холбооныхоо хэрэгсэлийг сайжруул гээд л хаа байсан гадаадад байгаа хүн хүртэл миний  өмнөөс түмэн зүйлд санаа зовж байна ш дээ... МАААААААЙЙЙЙЙЙР гоё утас .......Үнэн тас.... Гэхдээ зүгээр л ярих үүрэгтэй.... ккккккк... Дэвшил шүүү... Ямбий тасалдаж, чичирдэг утастай байсанаас л дээр бололтой... За даа одоо үүнээс хойш түүнээс цааш энэхүү утасны түүх ийнхүү эхэллээ... Утас  чамайг хайр гамтай эдлэхээ амлъя....Өөө нээрээ ийм утсыг дэлхийн аврага уран гулгагч Kim Yuna бас  барьдаг юм байна лээ шүү ...барьдаг ч гэж дээ зүгээр л рекламдсан юм шигээ...кккк гээд энэ өдрийн солиорол эхэлж байгаа юм....  Амьдрал баян бас дүүрэн солиорол... ГОЁ ШҮҮ...