За хө нэг мэдсэн чинь хүний газар ирээд нэлээн хэдэн сарыг ардаа үдэж яах аргагүй хэдэн сар өнгөрчээ...Амьдрал баян байна шүү хүмүүсээ... Миний байгаа газарт амьдрал нэгэн хэвийн үргэлжилж байна... Ажил гэр гээд л ... нэг л замтай..өөр газраар бас явж болно л доо... гэхдээ би нэг л замтай ккк... За тэр яахав... Би нэг хүнд улам л хайртай болоод байх юм ... ярьж хэлж байгаа нь аягүй эгдүүтэй... Ийм хол газар ирчээд түүнийгээ улам л санаад байх боллоо... Өдөр бүр чаталдаг хэрнээ санаад байх юм... Би түүндээ хайртай... Хэний тухай ярьж байна гэж бодож байна... Энэ мэдээж миний хайртай охин... би байнаа цорын ганц охин үрээ маш их санаж байна.... Надад байгаа бурханы хишиг... мммммм... санаж сарвайх үртэй хүн шүү би... Охин маань оюутан болсон... Хичээл гэр 2-ын хооронд яваад их л завгүй байдаг бололтойдогоо... Хэд хоног мэссэнжэрт таарахгүй бол асууж сураглаад загнаад сүйд болно кккк... Хөөрхөн ш дээ миний үр... Ээж нь чамдаа маш их хайртай...
Wednesday, November 14, 2012
Wednesday, October 31, 2012
Төөрөгдөл...
Төөрөгдөл... дунд хэр удаан амьдрах юм болдоо... Гэхдээ амьдрал гоё хэвээр байгаа... өөрийнхөөрөө байх чинь хамгийн давуу тал...
Tuesday, October 9, 2012
Ганцаардал....
Өнөөдөр яасан сонин өдөр вэ. Ганцаардаад байх юм. Уйлмаарч юм шиг. Элдэв зуйл бодогдоод хэцүү юм. Би яах естой юм бэ?
Saturday, August 18, 2012
Миний мэдэх амьдрал буюу ЗҮГЭЭР Л...
Амьдрал зүгээр л үргэлжилж байна... Гоё бас гашуун байна... Би зүгээр л баймаар байна... Юу ч бодолгүйгээр, юу ч хүсэхгүйгээр...
Thursday, July 26, 2012
Амьдрал гоё бас амттай байна...
Миний амьдрал өдөр ирэх бүр сонирхолтой болж байна... Зарим асуудлыг эс тооцвол шүү дээ... Гэхдээ асуудалгүй ээ...
Monday, June 25, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Бие тааруухан байнаа гэж...
ммммм.... Бие жаахан тааруухан байна... Яагаад гэвүүүл .... Хэлэхгүй эээ... Энүүгээр дүүрэн Ш......-сан хүмүүс... Завтра будит ажил дуусна... Тэгээд л явж өгнө дөө... Өнөөдөр уйтгартай өдөр байна. Гадаа бороо ороод л.... Хүйтэн гэж яаваа... Энэ буудлын 502 тоотод нэг сарыг үдлээ... Инээдтэй хөгжилтэй зүйлээр их байлаа. Багаараа хамтран ажиллах сайхан байлаа... Шинэ найз нөхөдтэй ч боллоо... Гоё байлаа... Маргааш бид нарын ажил дуусна... Ммммммм...
Sunday, June 24, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Завгүй байлаа "БЛОГ" минь...
Ммммм... зиак тэгэхлээр блогт пост хийлгүй зөндөө удаж.... санаад гэхиймуудаа... Өдөр хоног өнгөрсөөр нэг мэдсэн чинь явах цаг аль хэдийнээ дөхөж... Ердөө долоо хоног үлдсэн байна...Орхон явах ажилтай боллоо... За яахав... тэгж байгаад учир нь олдох байлгүй дээ... Энэ хэдэн өдөрт блог чамайгаа үл тоосонд уучлаарай... Цаадах чинь мартаагүй байгөө... Удахгүй баялаг унших юмтай болноо... Үүнээс хойш 7 дугаар сар гартал пост хийхгүй л байхдаа... Учир нь би аялал хийнээ... Энэ аялал надад их зүйл өгнө... За дараа уулзъя "БЛОГ" минь...
Monday, June 11, 2012
Миний мэдэх амьдрал буюу... "СОШИЛ" орчинг "ҮГҮЙЛСЭН" нь ...
Зиак тэгэхлээр... ойрын хэдэн өдөр ажил гэсээр хөөрхий муу блогоо таг мартах шахаж... Мартах ч юу байхав ажлын ачаалал ихтэй байлаа нэгдүгээрт , хоёрдугаарт манай буудалд интернэт байхгүй учраас сошил орчноос хол хэлгүй, дүлий мэт байлаа... Өчигдөрөөс эхлэн интернэттэй болж ажлаа ч хийж байна, хувийн асуудлаач зохицуулж байна... Энэ интернэтгүй бол би ер нь галзуурах байхаа... За юутай ч дэлхий ертөнц битгий хэл "ромбу" гаригтай ч холбогдохоор боллоо...
Tuesday, June 5, 2012
Миний мэдэх амьдрал буюу...Миний амьдралын утга учир...
Хүний амьдралын утга учир юу юм бэ?... Би ийм зүйл урд нь олон боддог байсан гэвэл худлаа... Хааяа даа нэг л... Гэвч сүүлчийн хэдэн сар надад таашгүй, гайхалтай олон зүйл тохиолдож байгаа нь ийнхүү бодлыг бодохтой шууд холбоотой... Сонирхолтой байгаа биз?... Би амьдралынхаа утга учраа олсонд л хамаг учир байгаам... Юу гэхээр... .............кккккк. Ингээд бичхээр бүүрч сонирхолтой байгаа биз?... Тэгдэгиймаа тэгдэгийм... Яг л оньсого шиг... Таах гээд үзээрэй... Сонирхолтой хувилбар байвал соммент үлдээгээрэй...
Monday, June 4, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Миний амьдралын хуудас...
Ммммм энэ хэдэн өдөр миний амьдрал яг л оньсого шиг байлаа ... Ммммм... Миний амьдрал ном бол дараа дараагийн хуудасууд нь тун ч сонирхолтой үйл явдалаар дүүрэн байх болно... Энийг би өөртөө итгэлтэйгээр хэлж байгаа учир нь "АМЬДРАЛ БАЯН" гэдгийн нотолгоог, өөрөөрөө мэдэрч байгаа учраас тов тодорхой бичиж байгаа нь энэ ... Ёстой гоё байгаа биз... Өнөөдөр бас шинэ хуудас эхлэж байна...
Sunday, June 3, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Гого дуу байнаа байна...
Jennifer Hudson, Ne-Yo - Think Like A Man ft. Rick Ross
Миний мэдэх амьдрал буюу... "УТАС" асуудал болсон нь...
Хэдхэн хоногийн өмнө хөдөө яваад ирлээ... Ажлаар бишээ хувийн ажлаар яваад... Явуулаар яваа хүнд уул нь утасны цэнэглэгч энээ тэрийгээ хангалттай цэнэгтэй байлгах нь ямар нэгэн асуудал үүсэхгүй байх байсаан... Даанч тийм бололцоо байсангүй ээ... Явах цаг давчуу, ажилтай байсан учраас утсандаа анхаарал хандуулж чадаагүй л байхгүй юу... Ммммм гэхдээ яахавээ... Зүгээр дажгүй яваад ирсэн...Харамсалтай нь одоо болтол утсаа асааж чадахгүй явж байна... Энэ л асуудал үүсгээд байна л даа... Өчигдөр орой хөдөөнөөс ирсэн цүнхээ найзынхаа машинаас авч чадаагүй л байна... Уул нь хажууханд байгаад байна л даа , даанч гарах боломж алга... Ажилтай л сууж байна ... Өдөр эсвэл оройхон л "УТСАА" асаах байхдаа..... Ийм л юм болсон юмдаа...
Thursday, May 24, 2012
Миний мэдэх амьдрал буюу ... "ОРОЛДЛОГО"...
Ммммммм.... Хүн амьдралынхаа туршид ямарваа нэгэн оролдлого буруу ч бай зөв ч хийж байх юмдаа. Хамгийн гол нь оролдлого бүхэн зорилготой. Огт оролдлого хийлгүй зүгээр хараад сууж байсанаас ямар нэгэн үйлдэл хийсэн нь дээр гэж би боддог. За ямар ч байсан миний хувьд зарим нэг асуудлыг нэг тийш болгож сэтгэл амар болсон. Үүнээс хойш би амьдралынхаа аз жаргалтай мөч бүхэнд өөрийнхөө хаана хүрч болох бүхий л оролдлогыг хийх л үлдлээ. "БИ АМЬДРАЛД ХАЙРТАЙ"...
Tuesday, May 22, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Утсаар дамжсан бодол...
...Утас дуугарч байна... - Байна уу?... - Байна байна... Хэсэг хугацааны дараа утас шарчигнана дуугарч байна. - Энэ утсыг дээ... Дахин дуудлага ирэв... - Байна уу? Намайг сонсож байна уу?. - Байна байна, сонсож байна... наад утас чинь болохгүй байна. Нөгөө дугаарлуу чинь залгъя... гэсээр бас хэсэг хором өнгөрлөө... Энэ хэсэг хором энэ хүмүүст ямар их үнэтэйг хэн ч мэдэхгүй. Хүмүүсийн харилцааны гол хэрэгсэл өнөө цагт утас болж хувирсан нь орчин цагийн ололт мөн боломж гэлтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл хувьсан өөрчлөгдөх аж. Хүмүүсийн хоорондын харьцаач мөн адил өөрчлөгдсөөр л ... Миний амьдралд утас маш их үүрэг гүйцэтгэж байгаа. Үүгээрээ дамжуулан ажлаа ч амжуулж, амьдралаа хөөрхөөн таарсан хэмжээндээ зохицуулж байна. Таарсан хэмжээ гэдэг нь миний боломжит харилцааны асуудлыг шийдэж байгаа гэхийнмуудаа... Үүнийг тайлбарлавал бас л их зүйлийг ярих хэрэг гарна. Миний амьдралын салашгүй нэг хэсэг болж байгаа "УТАС" хэмээх ах эгч нарын хамаатан садан болох үүрэн холбооны бүх операторуудад талархах нь зүйтэй байхаа. "Танд ашигтай надад тустай" гэдэг шиг л ... Ээээээ дээ... Амьдрал сайхан байна шүү. Хамгийн гол нь хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байж сурахад хамаг учир байна даа. Сэтгэл хангалуун байх гэдэг нь илүүг хүсэж болохгүй гэж байгаа юм биш л дээ. Хүн хөгжиж, дэвших, өөрчлөгдөх болгондоо сэтгэл хангалуун байж сураа л гэж байгаа юм . Би урд нь шал өөр бодолтой байдаг байжээ. Одоо бол нүд нээгдэж байнаа. Дотор хүнээ сайн сонсох нь хамгийн чухал юм байна лээ шүү. Юу хүсэж байна түүнийгээ л хий гэдэг зарчим үйлчилж байна. "ГЭХДЭЭ" хэтэрүүлж болохгүй. Юм гэдэг хоёр талтай гэдэг бичигдээгүй "ХУУЛЬ" бий. Үндсэн хуулинд заасанчлан "Миний эрх ашиг бусдын эрх ашгаар хязгаарлагддаг" гэдэг зарчим үнэнд тун ойрхон хууль гэлтэй. Мммм... За ярианы сэдэв шал өөр тийш хазайж байна. Би ер нь жаахан юмыг хэтэрүүлэх гээд байдаг талтай. Гэхдээ би бас бусдаас давуу талтай. Надад блог байна. Би блог дээрээ хүссэнээ бичиж болно. Заавал нийтлэл шиг хэлбэрээр биш, ямар нэгэн хэв маягт баригдахгүйгээр өөрийнхөө хүссэнээ бичдэг, өөрийн орон зайтай байх гэж тэр шүү дээ. Зарим нэг нь боддог байх л даа. Энэ эмэгтэй нэг бол ганцаардсан, эс бөгөөс хэнэггүй, бүүр нөгөө талаар нь хэлбэл ....хүн байна гэх байхаа... кккк... За за энд л ингэж хэн нэгэнд хэлэх гэсэнээ үлдээж, хэн нэгэнтэй ямар холбоотой байсанаа мартахгүй гэж бичиж, хэн нэгэнд баяр жаргал, инээд баяслыг бэлэглэж, хэн нэгэнтэй зовлон жаргалаа хувуулцах гэж... Ирээдүйд интернэт орчин байж байх аваас миний блогийн талаарх дурсамжууд үүрд хадгалагдана.
Monday, May 21, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Бороотой өглөө...
Гадаа ямар эээмэр муухай байнаа... Гадаа нэг тиймэрхүү, би бас иймэрхүү ...Байж байгааг нь хараач царай муутай гэж яанааа...Бороо орхоор би гунигтай болчдын нээх тэнэг... Гэцүү дээ... Дуугарнаа гэж "гонж" шүү дээ... Эээмэр гэцүүүү... Урд шөнө сайхан амарлаа... ....кккк
Миний мэдэх амьдрал буюу... "ЭЭЖ МОД"...
Амралтын өдөр сайхан байлаа... Эл өдөр "Өчүүхэн дүүрэн болох улирал" хэмээх өдөр байжээ...Ээж модонд хүслээ шивнэх олны хөл үл тасрах аж...
Friday, May 18, 2012
Миний мэдэх амьдрал буюу ... Эээмэр хүмүүс...
Өчигдөр ажлаар хөдөө явлаа... Тэгээд яахав дээ яваад л ирлээ... Гадаа халуун байлаа... Замдаа шуургатай, бороотой тааралдлаа... Зарим нэг нь ирчээд зугтаалаа гээд л согтуу хөлчүү утасдаж агсам тавиад байгаа юмуу хаашаа юм... Миний ирээд явна уу? байна уу? хэнд хамаатай юм бэ?... Би эрх чөлөөт улсын иргэн хүн хаана юу хийж явхаа хэн нэгнээр заалгахгүй ш дээ... За даа ер нь уулзах алба байхгүй ш дээ... Хэнд хэлээд байгааг үүнийг уншсан хүн "СЭЭЭЭЭЭЭН" мэдэж байгаа .... Тэхх... Мэджийгаа биздээ тэ өөрөө.... Их зүйл мэддэг гэсэн... Сонссоон...
Monday, May 14, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Би бодож байна л даа...
Зиак миний мэдэх амьдралын нэг өдөр үүгээр эхлэж байна даа... Бичих зүйл ихээ.... Дураараа чалчих болноо... харин дунд чөмөгөөрөө жиргэхгүй ээ, хэлий гэсэнээ хэлж буулгъя гэснээ буулгана гэж байгаа... Юунаас эхлэхээ сайн мэдэхгүй байнаа...Зиак тэгэхлээр "ЭРГЭЛЗЭЭ"-ний талаар бичье... Та хэр их эргэлздэг вэ?.... Асуудал шийдэх түвшинд хүн ирхээрээ эргэлздэг юм шиг байна лээ дээ... Өчигдөрийн байдлаар миний хамгийн "ДОТНЫ" хүн маань өөрийгөө эргэлзэж эхлээд нээх их удаагүй байгаагаа хэллээ... Энэ сэдэв миний тархин дундуур том шанагаар цохиод, шөнө дундын яриа шиг айдаст автуулж, хөнжилдөө шургаж чимээ чагантал зэвхий царайлуулж хэвтүүлж байгаа юм чинь... Хэсэг чимээгүй байлаа... Юу хэлэх гэсийн болдоо гэж бодлоо... Энэ яриа мэдээж бидний хоорондын асуудлын талаар ярьж байсан зүйл байлаа ... Надад итгээд байдаг хэрнээ өөртөө эргэлзэж байгаа хүнийг би юу гэхээ мэдэхгүй дэмий л "Би ойлгож байнаа. Санаа бүү зов" гэхээс өөр юм ярьсангүй... За ийм л байна... Хэнд ярих уу? Хэнтэйгээ зөвлөлдөх үү? гээд л өнөөдрийн хувьд жаахан замбараагүй өдөр өнгөрлөө... Ухаан санаа гөлийчихлөө... Энэ муу бага багтаамжтай тархи чинь хаашаа юм бэ?... Ухаан санаа самуураад элий балай юм ч бодохгүй шаал өөр болцон байхын... Ямар ч сэтгэлийн хөдлөл алга...Надад бас амьдралд эргэлзэх зүйл гардаг л даа... Энийг нуух юу байхав... Гэхдээ хэн нэгэнд эргэлзэж тээнэгэлзэж байсан болохоос өөртөө эргэлзэж байсан удаа байхгүй байсан байна... ... Эргэлзэх гэдгийг би ойлгохдоо итгэлийн нэг тасархай л гэж боддог... Итгэж байгаа бол / аль аль талдаа / эргэлзээ огт төрөхгүй л байсан байх... Энэ бодлоороо дамжуулж намайг бас "БҮҮҮР" эргэлзээнд гацаачих юмаа... Одоо ч өнгөрсөөн нааш ч үгүй цаашаа ч үгүй... Яг тэхий дунд нь түгжрээд наасан... Зүгээр л гацчихлаа... Эс бөгөөс би нээрээгээсээ "................." байна уу?... Мэдэх юм алгаа....
Monday, May 7, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Одоо яанаа...
Өчигдөр жаахан онцгүй юм болчлоо... Би найзаасаа уучлалт гуйсан нь хамгийн зөв санаа байх гэж бодож байна л даа... Намайг л гэж олон юм хэлсэн ... Гэтэл анай нээрээ үнэн тэнэг наацан .... Ёоёоёоёо бодсон чинь дотор муухайрч байна... Энэ амьдрал мөн үү?... Хэлэх ч үг олдохгүйййн... Утасдахыг нь хүлээх л үлдлээ... Би өөрөө залгаж чадахгүй байнааа... Хэрэг хийсэн хүн ийм л байдаг юм байна...
Sunday, May 6, 2012
Миний мэдэх амьдрал буюу... "ХҮЛЭЭНЭ" гэдэг хамгийн солиормоор үйлдэл...
Хмммм.... Утсаа чагнаад суудаг болоод овоо удаж ... Ёооооёооо...мммммммммммм...... Намайг яагаад байгаан бол гэж бодож байгаа бол би "СОЛИОРЧЫН".... Хагас солиорлын байдалтай хагас өдрийг өнгөрөөж байна... Амралтын өдөр нэг иймэрхүү маягтай өнгөрч байна ш дээ... Ойлгох хүн байна уу?...Энэ бас тэгж байгаад их сонирхолтой үйлдэл байгаа биз... Ээээмэр... Солиормоор... Эээээмэр валиар... Хүн ер нь өөрийгөө зовоох юм дандаа хийх юмдөөөөө... Алдаа байна уу, оноо байна уу хэндч хамаатуулахгүйгээр хүссэнээ хийнэ гэдэг бас л солиотой үйлдэл... Би ер нь амьдралдаа солиотой үйлдэл хэр их хийж байсанаа санах гээд үзье... За байз бодыыыы....ммммммм... Санаанд орох юм алгаа... Байсан л байх гэхдээ санаанд шууд буух юм алга... Санах ойнд орж ирэх юм байхгүй байгаа юм чинь эээмэр "СОЛИОТОЙ" үйлдэл хийж байгаагүй юм шиг байна... Амьдрал угаасаа тэр чигээрээ "СОЛИОРОЛ" ш дээ... За яадын ... Надаас өөрийгөө ухаантай гэж боддог хэн нэг нь намайг "СОЛИОТОЙ" гэж бодуул бодно л биз... Хэн нэгэнд таалагдах алба уу? тээээ..../ Ярвайж бичив /
Friday, May 4, 2012
Миний мэдэх амьдрал буюу... "Хүрээнд галын хайч байгаа болов уу?"...
Зиак хар халуунд гарч орж явжээ байтал манай томилолтоор яваа найз Цэндээ маань огт танихгүй дугаараас, хоолойныхоо өнгийг өөрчлөн ярьж манийгаа сая хөөрхөн дөнгөөд авлаа... Мммммм... одоо яая гэхэв... 1х0 болдын байна... За яахав... Би бодно л доо... "Намайг дөнгөх гэж тоглосон бол надаар дөнгуулсэн хүн уйлдым даа" гээд хэлчүүл зарим нэг хэрэгт дуртай хэнүүс үг хаяад салахгүй юм болчдын болов уу?... Миний блог-г мэдэх нэг нь мэднэ л дээ... Ихэнх найз нар маань ордог... Сээгий /сэтгэгдэл/ бичдэг хэсэгт нь асуудал гаргацын... Нөгөө хэл амаа бэлүүдсэн юмнууд наашаа, цаашаа гээд олон юм бичээд салахгүй төвөг цаашаа...Ммммм.... өөө нээрээ мань хүн Цэндээгийн талаар бичиж байгаад шаал өөр тийш дальбийцан явжийш дээ... Зиак хөөрхөн, царайлаг төлөвлөгөө гарганаа.... Гэхдээ гэм хоргүй... кккккккк... Хөөрхйи миний муу найз "Хүрээнд галын хайч байгаа болов уу?" гэцэн явжийгаа даа... Хурдан ирээсэй..
Миний мэдэх амьдрал буюу... Гадаа ээмэр халуун байна...
Ммммм... Гадаа ээмэр халуун байнааа... Нимгэн нойтон хувцасаа өмсөхөөр болжээ... Зиак тэгэхлээр хувцас гэж бөөн асуудал байнаа... Юу өмсөнөөөөө... Углаашаа углаад, даавуун платье өмсөхөөр халуун байна даа...Энд халууны улиралын хувцасаа авч ирээгүй болохоор юу өмсийдөө байз... Маргааш шопинг л хийхээс дээ... мммммм... Нөгөөдөрөөс бас бэлтгэлд гарна гэж байгаа... Дулаантай залгуулаад миний хамгийн эрч хүчтэй байх ажил эхлэж байна даа... Зүгээрээ Саара минь урагшаа....
Wednesday, May 2, 2012
Миний мэдэх амьдрал буюу ... Зарим нэгнээ муулъя...
Зиак "Хүн чанар Хоосон түрүүвч хоёр л байна" гэдэг энэ үг үнэхээр тэнэг үг... Мммммм тэнэг ч гэж дээ энүүхэндээ гэж хэлэхэд арчаагүй хүний үг л дэээээ.... Энэ миний бодол шүү... Зиак тэгэхлээр нэг юм байнаа... Муу найзыгаа жаахан муулнаа яадын.... Донк... Хөгшөөн чи нээрээ үнэхээр аргатай бас азтай залуу шүү... Яавал чамшиг болох уу? гэхээр бас гомдож нтр юм юм болохвий дээ нөгөөдөх чинь... Би тэгдэг нь бишээ сэтгэлийн хаттай гэж мангартандаа аягүй бол... За за бүүүүр болий.... Энэ бас хүнийг басамжилж доромжилсон утга агуулсан байна гээд манийгаа хорхой идсэн араандаа зуувал яана... Чи өнгөрөө Сараа... Зүгээр л байлдөө хөөрхийг тэгж яахнууу...Донк бодлоороо юугаа юунжуулаад явжийгаа ш дээ...Би нэг асуултанд хариулт авах гээд л ер амнаас үг унагааж чадахгүйийн... Эээмэр гүргэр наацан... "Манийгаа тонгорох гээд л" гэсэн шүү юм ярьжийгаа юм чинь... Мангар сэргэлэн , ээмэр бодолтой.... Огт хариу өгөхгүй байгаа байхгүй юу... Миний барааг хараад надаас хөөрхий зугтдаг байхөө.... "Аан нөгөө муу гай чинь ороод ирлээ. Яажшуухан амыг нь хааж гаръя даа" гээд л суудаг байхдаа.... Ммммм.... Зөөз мэдээндээ орьёдөөө... ммммм Ээмэр шазруун гайгүй чи... Би бодоод л байгаа заавал хэлүүлж байж сална даа...
Миний мэдэх амьдрал буюу... "МАЙР"... Утастай болсон...
За энэ валиар утаснаас болоод хамгийн дотныхоо хүнтэй хүртэл утсаар ярих гэж бөөн юм болох юм.... утас дуугарангуут гарч гүйдэг эс бөгөөс цонх хаалга барааддаг байлаа ш дээ... Анхаа найз утас лизингдэж авч өгөөд байгаамаа... Үгүй ээ тэгээд авахгүй ч гээд яахав дээ... Холбооныхоо хэрэгсэлийг сайжруул гээд л хаа байсан гадаадад байгаа хүн хүртэл миний өмнөөс түмэн зүйлд санаа зовж байна ш дээ... МАААААААЙЙЙЙЙЙР гоё утас .......Үнэн тас.... Гэхдээ зүгээр л ярих үүрэгтэй.... ккккккк... Дэвшил шүүү... Ямбий тасалдаж, чичирдэг утастай байсанаас л дээр бололтой... За даа одоо үүнээс хойш түүнээс цааш энэхүү утасны түүх ийнхүү эхэллээ... Утас чамайг хайр гамтай эдлэхээ амлъя....Өөө нээрээ ийм утсыг дэлхийн аврага уран гулгагч Kim Yuna бас барьдаг юм байна лээ шүү ...барьдаг ч гэж дээ зүгээр л рекламдсан юм шигээ...кккк гээд энэ өдрийн солиорол эхэлж байгаа юм.... Амьдрал баян бас дүүрэн солиорол... ГОЁ ШҮҮ...
Friday, April 27, 2012
Миний мэдэх амьдрал буюу ... Донк найздаа...
Сайн уу? Донк... Ажилтай гээд л алга болчих юмаа... Найз нь ажил, гэр гэсэн хоёрхон маршруттай л байна... За тэгээд танайхаар халтар бижкэн гөлөгнүүд хэр их байнадаа, тараагаад дууссан уу? ... Найз нь нохойгоо өчигдөр бүүр орой эргээд ирсэн... Дажгүй шүү... Маша гөлөгнүүдээ харамлаад ойртуулахгүй маяглаад л байна лээ...Таван эр, таван эм гөлөгнүүд байнааа...
Wednesday, April 25, 2012
Миний мэдэх амьдрал буюу ... Өнөөдөр..
Өнөөдөр гэснээс урд шөнө жаахан оройтож унтсан болохоор өглөө "уучлаарай" 11,30-д сэрсэн байна... Яарч сандарсан хүн... Сургууль бас бус ажил амжуулах гээд л ... яарсаар яваад арай гэж ажилдаа ирлээ...Гадаа дулаахан , би халууцаад л... хөлсөө арчсааааар л ирлээ...
Tuesday, April 24, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Сайхан өдөр эхэллээ...
Өглөөний мэнд... Өглөө Амукаг сургуульд нь явуулах гэж манайхан бөөн юм боллоо... Өнөөдөр л ганцхан өглөө хичээл нь орж байгаам... Уйлсан чигээрээ нүүрээ угаагаастай... Би ч гэсэн нойрмог хүн шүдээ ингэж угаа гээд л нойрноосоо сэрээгүй байжийж заагаад байнааа бас ккк... Энэ зургийг харж байна уу? Нэг иймэрхүү өглөөг угтлаа... Сайхан өдөр байнаа... Гадаа нар хурц биш ч гэсэн миний нүд түүнийг хурцаар хүлээж авч байнаа... За ажилдаа урагшаа... Инээгээрэй...
Monday, April 23, 2012
Миний мэдэх амьдрал буюу... "..."....
Амьдрал зүгээр л сугалаа ... Азтай нь азтай гэж баярлаад л... Азгүй нь бас азгүйгээрээ л байна... Лото тоглох тйим ч таатай зүйл биш бололтой...Тоглоомын дүрэм маш энгийн... Хож эсвэл азгүйтэл... Юу ч битгий бод... Урагшаа хараад бас инээмсэглээд... Хамгийн гол нь гэрэлтэй харцаар өөрийгөө бусдад ойлгуулах нь чухал... Нүднээс гуниг харагдана гэдэг энэ миний хувьд байж боломгүй асуудал... Хаан ч инээж явдаг миний нүд ... Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад гэхээр зарим нэг нь мөөмөө унжууллаа мунжууллаа гээд байхын... Тэгэхлээр мөрөөрөө мөөмөө өргөөд л явж байхаас...
Saturday, April 21, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Ийм шүлэг байна...
Насыг минь бvv асуу
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн билээ би...
Намайг зуны бороо гэдэг
Нэрийг минь бvv асуу
Нэгэн хаврын цэцэгс гэдэг
Гомдохдоо тайтгарах нулимстай
Гоёхдоо чимэглэх инээдтэй
Салах учрахын цэг
Cap жилийн хэмжигдэхvvн билээ би...
Миний мэдэх амьдрал буюу малгайн эрэл ......

Харанхуй байнаа... Түнэр харанхуй намайг дээрэлхэж байгаа юм шиг хүйт даамаар айдаст автуулаад байх шиг... Яваад л байна... Яваад л байна.... Яваад л байлаа.... Хөөе энэ зам дуусах уу?... Ямар хол яваад байнаа.... Хаана яваад байгаа юм бэ?... Надад хариулж өгөх хүн байна уу? ... Хэн ч алга... Гэрэл гараадч байгаа юм шиг... Ойртвол яах бол... Юун гэрэл юм бэ?... Гэнэт байшин дотор ороод ирлээ... Би зүүдлээд байгаа юм байна ш дээ... Байшин харанхуй юм байна. Яагаад би энд байгаа юм бэ? Чимээ гарч байхын... Хүн байна уу? Хүн байна уу? Өөөөөө... яаналдаа хулгана л байсан байна ш дээ... Шал балайййн... Ёоооох... Айлаа ш дээ... Хөөх миний малгай байна энд юу хийж явдаг билээ... Хайгаад олохгүй байсан...
Малгайгаа хаанаас олох вэ? Харамсаад байгаа юм шиг зүүдэндээ хүртэл олж байна гэж зүүдлээд байхын...
ЗАРЛАЛ:
Хүрэн өнгийн орой дээрээ том бондгор бөөрөнхийтэй, чихээ дарж өсдөг малгай олсон хүнд шагналтай...Олвол доор соммент үлдээгээрэй... анхааран уншсан танд гялаалаа...
Малгайгаа хаанаас олох вэ? Харамсаад байгаа юм шиг зүүдэндээ хүртэл олж байна гэж зүүдлээд байхын...
ЗАРЛАЛ:
Хүрэн өнгийн орой дээрээ том бондгор бөөрөнхийтэй, чихээ дарж өсдөг малгай олсон хүнд шагналтай...Олвол доор соммент үлдээгээрэй... анхааран уншсан танд гялаалаа...
Миний мэдэх амьдрал буюу... "АЗ" биш "АЗ ЖАРГАЛ"...
Friday, April 20, 2012
Wednesday, April 18, 2012
Миний мэдэх амьдрал буюу... "ХАХАХАХАХА"...
За өнөөдөр их сонирхолтой хүйтэн өдөр байнаа... Гоё бороо, цас хоёр холилдоод л... Инээмсэглэл надад яг л "ЭМ" шиг үйлчилж байна гээч... Амьдралын баяр баясал гэдэг нь "МАРЗАГАНАЛ" биш шүү дээ "ХЭН ЭЭ"...
Tuesday, April 17, 2012
Миний мэдэх амьдрал буюу... "Миний мэдэхгүй ЗАМ"...
Monday, April 16, 2012
Миний мэдэх амьдрал буюу... "ОНЬСОГО"...
Мммм... яг яах гээд байгаагаа ч мэдэхгүй юм... Энэ хүмүүс чинь яацын бэ?... Амнаас нь үг унагаах гэж нэлээн юм болчхынмаа... Зиак тэр ч яахав... Нэг зүйл болоод... Энэ их ноцтой... Мэдээж надтай холбоотой... Бас нэг хүнтэй бүүрч холбоотой... Учир битүүлэг, сонирхолтой яг "ОНЬСОГО" шиг... Харьцаанд өөрчлөлт гарсан... Энийг би ээмэр мэдэрчиййнэ.... Яанал даа би...
Thursday, April 12, 2012
Wednesday, April 11, 2012
Миний мэдэх амьдарал буюу... Зам...
Өглөө нүдээ нээгээд л ... бүх зүйл байсан байрандаа байх хэрэгтэй гэж хэсэг зуур бодсонч, хөлөн дээрээ гишгээд ирэхлээр тэр бодол түрхэн зуур алга болдог нь юуных вэ?.... Ээээ дээ энэ амьдрал уу?... Утга алгаа ... Зүгээр л мөрөөрөө мөөмөө унжуулаад явбал барав гэж бодох юм... Би зүгээр л... зүгээр л ..... замаа дагаад л явж байна...
Monday, April 9, 2012
Миний мэдэх амьдрал буюу ... Татах хүч...
Зиак дэлхий бол татах хүчтэй гээд нотолцон байдаг... Тэгсэн шал өөр татах хууль бас байнаа байна... Хууль бол хууль гэхдээ хуулийг зөрчих гэж гаргадаг нтр асуудал биш зүгээр л байгалийн хууль.... Мммммм... Яалтч үгүй татагдаад л байгаам даа... Би байнаа ... үүний шалтгаан "НУУЦ"-г нь мэдэж байгаад л хамаг учир байгаам.... Мэдрэмж агуу зүйл...
"…бидний улс эв
саналыг нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон
хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт
үгүй болж гадаад дотоодын эзэрхэгийн савраас гарч, учрах зовлонгүй болж
болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ." гэж Сүхээ ах маань яасан үнэн үг хэлээ вэ?... Арайч дээ .... Даанчдээ л хэлж... Ойлгож байна уу?... Ёстой гоогоо...
Миний мэдэх амьдрал буюу ... Гэнэт л ...
Гэнэт л .... Гэндүүлээд гэхгүй юу...кккк ....Зээ би гэдэг хүн чинь замбууланг таних гэж явж байгаа бөлгөө... Амьдралд басхүү сайхан сайхан юм байнаа байна... Амьдрал баян гэж үнэн үг шүү... Зиак тэгэхлээр би өөрийнхөө байгаа байдалд маш их сэтгэл хангалуун байнааа.... Юу гэхээр би амьдралыг сонирхолтой болгож байгаа... Нэг үгээр хэлбэл хувиргахаар шийдсэн гэхиймуу даа... Нөгөө Сараа чинь Сараа биш болно гээд боддоо... Зиак найзууд маань янз бүрийн "гоо гоо" нэр өгч мөгөөд л байгаа... "Цасангоо" ч гэх шиг тэнэг нэртэй наасан ... Чухал чухал зүйл бас бий... Ингээд үүнээс цааш хэлж чадахгүй нь....Уучлаарай...
Saturday, April 7, 2012
Миний мэдэх амьдарл буюу ... Хугас сайн өдөр...
Зиак өнөөдөр сайхан л амарч байна... Анхаа агаа урдаас ирлээ... Манайд жаахан тиймхэн юм боллоо... Цээнээ тавгүй байна... Маргааш би юу хийхээ шийдээгүй байна.... За даа бараг л унтаж таарах байхаа... Сайн амрах чинь, хамгийн сайн эм гээд хэн нэг нь хэлсэнээс хойш эрт унтаж эрт сэрдэг болоод байгаа... Гадаа сайхан байнаа.... Үе үе салхи сэвэлзээд л...
Wednesday, April 4, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Хайр гэж юу юм бэ?...
Хайр гэж юу юм бэ? Залуу минь
Асаагаад татдаг тамхи биш
Задлаад уудаг архи биш
Зугаацаал хаядаг хүүхэн биш
.Хайр гэж юу юм бэ? Бүсгүй минь
Үрээд дуусгадаг мөнгө биш
Будаал арилгадаг энгэсэг биш
Даалгаал явуулчихдаг залуу биш
.Хань гэж юу юм бэ? Залуу минь
Хоолыг чинь хийдэг тогооч биш
Гэрийг чинь цэврэлдэг зарц биш
Хувцасыг чинь угаадаг цэвэрлэгч биш
Хүүхдийг чинь хардаг үйлчлэгч биш
.Хань гэж юу юм бэ? Бүсгүй минь
Хүслийг чинь биелүүлдэг шидтэн биш
Зугааг чинь гаргадаг алиалагч биш
Сарвайсныг чинь авч өгдөг саятан биш
Хэлснийг чинь хийдэг боол биш
.Тиймээс Бүсгүй минь чи
Хайрыг зүрхнээсээ ойлгож яваарай
Ханыгаа ухаанаараа тэтгэж амьдраарай
Тиймээс Залуу минь чи
Хайрыг сэтгэлээсээ хайрлаж яваарай
Ханыгаа чи итгэлээрээ түшиж амьдраарай
.
“Бидний Гудамж” Шүлгийн Цомогоос
Асаагаад татдаг тамхи биш
Задлаад уудаг архи биш
Зугаацаал хаядаг хүүхэн биш
.Хайр гэж юу юм бэ? Бүсгүй минь
Үрээд дуусгадаг мөнгө биш
Будаал арилгадаг энгэсэг биш
Даалгаал явуулчихдаг залуу биш
.Хань гэж юу юм бэ? Залуу минь
Хоолыг чинь хийдэг тогооч биш
Гэрийг чинь цэврэлдэг зарц биш
Хувцасыг чинь угаадаг цэвэрлэгч биш
Хүүхдийг чинь хардаг үйлчлэгч биш
.Хань гэж юу юм бэ? Бүсгүй минь
Хүслийг чинь биелүүлдэг шидтэн биш
Зугааг чинь гаргадаг алиалагч биш
Сарвайсныг чинь авч өгдөг саятан биш
Хэлснийг чинь хийдэг боол биш
.Тиймээс Бүсгүй минь чи
Хайрыг зүрхнээсээ ойлгож яваарай
Ханыгаа ухаанаараа тэтгэж амьдраарай
Тиймээс Залуу минь чи
Хайрыг сэтгэлээсээ хайрлаж яваарай
Ханыгаа чи итгэлээрээ түшиж амьдраарай
.
“Бидний Гудамж” Шүлгийн Цомогоос
Saturday, March 31, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Болзоо...
Thursday, March 29, 2012
Миний мэдэх амьдрал буюу... Би юу хүсэж байна вэ?...

Би юу хүсдэгээ мэддэг... Би бас юунд дуртайгаа мэддэг... Би бас би... бас... хүн өдөр тутамд л олон зүйл мөрөөдөж хүсдэг... Харин маргааш юу хүсэхээ яг одоо бол мэдэхгүй байна... Ийм болохоор л амьдралыг түрүүлж тааж хэлж болдоггүйд л хамаг учир байгаам... За за ажил бол ойлгомжтой их байна... Өөр зүйл хүсэж / энэ насны мөрөөдөл үүнд үл хамаарна /өөрийгөө зовоогоод яахав...
Миний мэдэх амьдрал буюу...Онч мэргэн үгс ...
Миний мэдэх амьдрал буюу... НЭГ ӨДӨР...
Subscribe to:
Comments (Atom)























